Антибиотик гэж юу вэ?
Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл.     Харин  вирусээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй.

Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.

Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:

  • Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө.
  • Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө.
  • Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэх болно.
  • Антибиотикийг буруу хэрэглэвэл:

    Хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл:

    •  Өвчний шинж тэмдэгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй болдог.
    •  Өвчин архагшина.
    • Тунг  хэтрүүлэн хэрэглэвэл:
    •  Зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг.

    Заасан хугацааны туршид гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол:

    •    Эмчилгээ дутуу хийгдэнэ.
    •   Өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.

    Антибиотикийн дасал гэж юу вэ?

    Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний  үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.

    Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.

    Хэрэвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүнтэй адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.

    Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

    •      Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх
    • Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх
    • Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх
    •   Ихэнхи антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх           

    Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл:

    Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.

    Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглээрэй.

    Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд  маш болгоомжтой хэрэглээрэй. Учир нь тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.

    Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах, болон харшлын ямар нэг шинж  илэрвэл, хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдээрэй.

    Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай.

    Хугацаа дууссан бол бүү хэрэглээрэй.

    Read 183 times
    Rate this item
    (0 votes)
    Published in Зөвлөгөө
    admin

    Website : shud.ub.gov.mn

    Сайтын тоолуур

    369012
    Өнөөдөр
    Өчигдөр
    Энэ долоо хоногт
    Last Week
    Энэ сард
    Өнгөрсөн сард
    Нийт
    240
    411
    1261
    365900
    5156
    6383
    369012

    Таны IP: 54.92.155.160
    Server Time: 2017-09-21 17:50:36

    Яг одоо

    Бидэнд 66 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

    Get connected with Us

    Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

    Санал болгох

    Style Setting

    Fonts

    Layouts

    Direction

    Template Widths

    px  %

    px  %