Шүдний тулгуур эдийн өвчин гэж юу вэ? (Бидний нэрлэж заншиснаар шүд сулрах өвчин)

  • Пүрэв, 5-р сар 26 2016
  • Written by 

Үүнийг ойлгохын тулд шүдний тулгуур эд (ШТЭ) гэж юу вэ гэсэн ойлголт гарч ирнэ.  Шүдний тулгуур эд гэдэг нь  буйл,  түүшийн яс, холбоос эд, ясжмаг эд зэрэг шүдийг тулан барих үүрэг бүхий цогц эдийг хэлнэ. Дээрхи  эдүүд үрэвсэж, гэмтэж, алдагдахыг  шүдний тулгуур эдийн өвчин (ШТЭӨ) буюу шүд сулрах өвчин  гэнэ.

Шүдний тулгуур эдийн өвчин буюу шүд сулрах өвчин  нь архаг явцтай үрэвсэлт өвчин бөгөөд нэг болон олон шүднүүдийг хамарч  гэмтээдэг байна. Энэ өвчний гол шалтгаан нь  шүдний өнгөр дэх бактеруудын халдвар буйлыг үрэвсүүлснээр өвчин эхэлдэг байна.

ШТЭӨ-ийг үүсгэх бусад эрсдэлт хүчин зүйлүүдэд удамшил, хоол боловсруулах замын эмгэгүүд, системийн өвчнүүд, гормоны өөрчлөлт, стресс, эмийн гэх мэт шалтгаантай байдаг.

Буйлны үрэвсэл гэж юу вэ?

              Буйлны үрэвсэл нь ШТЭӨ-ний  хөнгөн хэлбэр бөгөөд энэ үед буйлнаас цус гарах, буйл үрэвсэж улайх, хавагнах, амнаас эвгүй үнэр гарах  шинж тэмдэгүүд гарах ба тухайн хүнд өөр онцын зовиур  мэдэгдэхгүй явагддаг  байна. Буйлны үрэвслийн гол шалтгаан бол амны хөндийн эрүүл ахуйг муу сахиж өнгөр, чулуу үүссэнтэй холбоотой.  Энэ үед хүмүүс мэргэжлийн шүдний  эмчид хандаж амны хөндийд цэвэрлэгээ хийлгэж , зөвлөгөө авч цаашид амны хөндийн эрүүл ахуйгаа маш сайн сахих  шаардлагатай байдаг. Буйлны үрэвслийг зогсоож чадаагүйгээс шүдний өнгөр дэх бактерийн хорт бүтээгдэхүүнүүд буйлыг улам цочроосноос буйлнаас дооших түвшин буюу яс, холбоос  эдүүдийг гэмтээж  шүдний тулгуур эдийн өвчнийг үүсгэдэг байна. Энэ үед шүд буйлнаас цус гарах, улайх, хавагнах, шүд хөдөлгөөнд орох, буйл агшиж шүд урт болсон юм шиг санагдах, шүд хэт мэдрэгших, буйланд идээт буглаа үүсэх шинж тэмдгүүд илэрнэ. Энэ өвчин нь олон хэлбэрээр явагдах бөгөөд цаашид  , эмчлүүлэхгүй, амны хөндийн эрүүл ахуйг муу сахивал эрт шүдгүйдэлд өртөж  шүдгүйдэлээс үүсэх бусад үр дагаварууд гарч ирэх болно.

Шүд суларах өвчнөөс хэрхэн урьчилан сэргийлэх вэ?

·         **Шүдний эмчид хандаж жилд 1-2 удаа мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэж байх

·         **Шүдээ зөв арчлах дадал хэвшилийг бүрэн эзэмших

·       **  Шүдийг ОО, сойзоор угаахаас гадна шүд хоорондын завсрыг цэвэрлэх утас, шүдний завсар хоорондын сойз, ам зайлагч уусмалыг хамт хэрэглэх нь маш үр дүнтэй нь судалгаагаар тогтоогдсон байдаг

·       **  Уламжлалт хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх(ааруул, сүү цагаан идээ)

·      **   Жимс жимсгэний хэрэглээг нэмэгдүүдэх

·        ** Хэт чихэрлэг зөөлөн хоол хүнсийг хэрэглэхгүй байх

·         **Тамхи татахгүй байх

·        ** Ерөнхий биеийн өвчнүүдийг эмчлүүлэх хэрэгтэй.

Бэлтгэсэн:

 ахлах зэрэгтэй их эмч Ж.Давааням

 

 

 

Read 2540 times
Rate this item
(1 Vote)
Published in Зөвлөгөө
admin

Website : shud.ub.gov.mn

Сайтын тоолуур

368991
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Last Week
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт
219
411
1240
365900
5135
6383
368991

Таны IP: 54.92.155.160
Server Time: 2017-09-21 17:46:27

Яг одоо

Бидэнд 45 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %