“МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД НҮҮР АМ СУДЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ЭМНЭЛЭГҮҮДИЙН ӨНӨӨГИЙН ТУЛГАДМСАН АСУУДЛУУД” сэдэвт хурал боллоо.

          2016 оны 12 дугаар сарын 3-ны  /Бямба гаригт/  Corporate Convention Center-т НШЭНТөвийн Ц. Байгаль Даргатай Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцааны Албанаас мОНГОЛ уЛСЫН хэмжээнд нүүр ам судлАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж буй эмнэлгүүдийн өнөөгийн ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” сэдэвт Онол-практикийн бага хурлыг Nano-international ХХК-тайхамтран амжилттай зохион байгууллаа.

 

             Тус хурлын гол зорилго нь төрөлжсөн мэргэжлийн төвөөс Улаанбаатар хотын бүх дүүргийн шүдний эмч, мэргэжилтнүүдийг нэгдсэн аргазүйгээр хангах, мэдээллээ харилцан солилцох,  Нүүр Ам Судлалын бүх чиглэлийн /эмчилгээ, гажиг засал, мэс засал, согог засал/  тулгамдсан асуудлуудыг авч хэлэлцэх, дүн шинжилгээ хийх, амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ аргуудыг хэлэлцэх, нэгдсэн дүгнэлт гаргах болон 2017 онд тус асуудлуудаар бусад байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага, боломжийг судлахад оршиж байсан юм.

            Хурлын арга хэмжээг нээж НШЭНТөвийн Захирал, МЭНМЗН-ийн Ерөнхийлөгч,  Дэд профессор, АУ-ны доктор, МУ-ын Зөвлөх зэрэгтэй эмч Л. Хэнтий  мэндчилгээ дэвшүүлж үг хэлснээр албан ёсоор эхэлсэн. Түүнчлэн Монголын Шүдний Мэргэжилтний Холбооны Ерөнхийлөгч,  АУ-ны доктор, Профессор, МУ-ын Зөвлөх зэрэгтэй эмч Б. Амарсайхан, “Nano international” ХХК-ний Бренд Гадаад Харилцааны Газрын Захирал Д. Нямсүрэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн газрын дарга Ж.Энхзул нар мэндчилгээ дэвшүүлэн хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

            Хуралд НШЭНТөвийн болон дүүргийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, орон нутгийн болон хувийн хэвшлийн эмч, мэргэжилтэнтэй нийлээд нийт 150 хүн оролцсон бөгөөд орон нутгийн тухайлбал Өмнөговь аймгийн 2 эмч 1 сувилагч , Дархан уул аймгийн  2 эмч тус тус оролцсон нь тус  арга хэмжээ олныг хамарч чадсаныг илтгэхийн сацуу улсын хэмжээнд  НАС-ын чиглэлээр Үндэсний Зөвөлгөөн хийх шаардлагатай байгааг харуулж байна.

            Nano-international ХХК нь уг арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд хувийн хэвшлийн байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд улсын байгууллагын эмч, мэргэжилтний үйл ажиллагааг дэмжин, сургалтыг амжилттай зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэсэн нь МУ-д үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн бусад байгууллагуудад үлгэр жишээ болно бизээ. Н. Батбаатар Захиралтай “Nano international” ХХК-ний хамт олонд дахин талархсанаа илэрхиийлээд, ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөж, цаашдаа хамтран ажиллана гэдэгт бат итгэж байна.

            Хамтран ажилласан болон хүрэлцэн ирсэн бүх хүнд талархсанаа илэрхиилье!


 

 

 

 

 

 

Read 312 times
Rate this item
(0 votes)
Published in slideshow
admin

Website : shud.ub.gov.mn

Сайтын тоолуур

369001
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Last Week
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт
229
411
1250
365900
5145
6383
369001

Таны IP: 54.92.155.160
Server Time: 2017-09-21 17:48:44

Яг одоо

Бидэнд 55 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Вэб холбоос

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %