Үндэсний Дата Төв УТҮГ байгууллагдсан түүх
2004-2006 оны үе болох Монголын төр засаг “Эвслийн засгийн газар”-г бүрдүүлсэн үед одоогийн Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авж эхэлсэн.
Тухайн үед МТШХХГ-ын даргын 2004 оны 11 дүгээр сарын 16-ны 20 дугаар тушаалаар тус газрын харъяа Мэдээлэл холбооны хөгжлийн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, улс орны хэмжээндтус салбарыг дэмжих, хөгжүүлэх шат дараалсан алхамууд хийгдэж эхэлсэн билээ. Үүний нэг болох Цахим засаглал мастер төлөвлөгөө боловсруулах арга хэмжээний хүрээнд БНСУ-ын мэдээллийн технологийг дэмжих агентлагтай (КИПА) хамтран ажиллах санамж бичигт 2004 оны 11 дүгээр сард тус газрын дарга Ч.Сайханбилэг үзэглэсэн юм.
Үүний дараагаар Монгол Улсын УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан “Цахим засаглал” хэлэлцүүлэг семинарыг 2005 оны 5 дугаар сарын 05-нд Төрийн ордонд зохион байгуулж, “Цахим засаглал мастер төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид гардуулсан.
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны төслийн судалгааны багийнхан 2007 оны 6 сарын 15-21-ний хооронд Монгол Улсад төрийн нэгдсэн хэмжээний дата төвийг байгуулах төслийн хүрээнд хүрэлцэн ирж, МТШХХГ-тай хамтран ажиллахаар болжээ.
Энэ бүх ажлын үр дүнд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай МТШХХГ хамтын ажиллагааны санамж бичгийг 2007 оны 7 сарын 23-нд байгуулснаар “Үндэсний Дата Төв”-УТҮГ байгуулах эх суурь нь тавигдсан билээ.
Анх 2007 онд тус төвийн байрыг хаана барих тал дээр хэд хэд хэлэлцэгдэж байсан бөгөөд Зайсанд барих төлөвлөгөөтэй байсан юм. Эцэст нь хэд хэдэн мэргэжлийн шаардлагын улмаас Сонгинохайрхайн дүүргийн Орбит станцад тус төвийг барих болсон бөгөөд хэрэгжилтийн ажлыг МТШХХГазар хариуцан 2009 оны 08 сарын 14 гэхэд хэрэгжилтийн ажил бүрэн дуусч, тус төв албан ёсоор нээлтийн арга хэмжээгээ хийсэн.

http://share.ndc.gov.mn/

 

Read 953 times
Rate this item
(0 votes)
Published in Theme showcase
admin

Website : shud.ub.gov.mn

Сайтын тоолуур

368997
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Last Week
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт
225
411
1246
365900
5141
6383
368997

Таны IP: 54.92.155.160
Server Time: 2017-09-21 17:47:50

Яг одоо

Бидэнд 51 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Вэб холбоос

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %