Монголын Эрүүл Мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо

  • Ням, 6-р сар 09 2013
  • Written by 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь 1924 онд байгуулагдаж 1936 оноос Соёл боловсролын ҮЭ–тэй нэгдэж Монголын боловсрол, соёл , шинжлэх ухаан эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн төв хороо гэсэн нэртэйгээр ажиллаж байгаад  анхан шатны ҮЭ-ийн байгууллага гишүүдийнхээ саналыг үндэслэн 1990 оны 5-р сард хуралдаж Монголын эрүүл мэндийн ажилтны  үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог биеэ даасан холбоо болгон байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, нийгмийн хамгаалал, эрх зүйн чадамжийг дээшлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн билээ.
Салбарын холбооныхоо зорилго, үйл ажиллагааны талаар ҮЭ-ийн нийт гишүүддээ мэдээлэл түгээх, тэдний санаа бодлыг сонсож, эрх ашгийг нь хамгаалж, цаг алдалгүй шуурхай шинэ мэдээлэл өгч, ҮЭ-ийн сонгуультнуудын ажилд тусган ажиллах нь бидний цаашдын хөгжил, дэвшилд ихээхэн тустай билээ. Иймд холбооныхоо цахим хуудсыг нээж, байнгын ажиллагаатай байлгах талаар санаа тавин ажиллаж байна.
Манай холбооны явуулж буй бодлого, үйл ажиллагааныхаа чанар, үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэн, гишүүдийнхээ  хөдөлмөрлөх эрх, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг судалж үйл ажиллагааныхаа арга барилыг байнга шинэчлэх замаар цалин хөлсийг нь нэмэгдүүлж, нэмэгдэл урамшууллыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн нөхцлийг стандарт шаардлагын түвшинд хүргэх, ажлын цаг, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, баталгаажуулахын төлөө өндөр зорилго тавин, зориг эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.  Энэ зорилгод хүрэхийн тулд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсад бүгд дуу хоолойгоо нэгтгэн нэгэн баг болж зүтгэх шаардлагатай. Нэг баг болж, нэг зорилгод зүтгэхийн тулд мэдээллийг бүрэн түгээж, нэг ойлголттой байх нь чухал билээ. Бидний өмнө тулгамдаж буй олон асуудлуудыг эв нэгдэл, хамтын хүчээр даван туулахын тулд, үйлдвэрчний эвлэлийн гишүүн бүрийн санал санаачлага, идэвхтэй оролцоо ус, агаар шиг хэрэгтэй байна.
Түүнчлэн биднийг дэмжиж тусалдаг бүх хүн, байгууллагуудтай ч мэдээллээ хуваалцаж, хамтран ажиллах шаардлага урган гарч байгаа юм. Энэ үүднээс Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны цахим хуудсын ач холбогдол маш их гэдэг нь илэрхий байна.
Ингээд манай цахим хуудсаар зочилж, бидний үйл ажиллагааны талаар сонирхон, хамтран ажиллаж буй бүх хүмүүстээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цаашид ч биднийг дэмжиж, бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

http://metuf.mn

Read 1221 times
Rate this item
(0 votes)
Published in Theme showcase
admin

Website : shud.ub.gov.mn

Сайтын тоолуур

369006
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Last Week
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт
234
411
1255
365900
5150
6383
369006

Таны IP: 54.92.155.160
Server Time: 2017-09-21 17:49:42

Яг одоо

Бидэнд 60 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Вэб холбоос

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %