Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь ЭХЯ-ны сайд Улаанбаатар хотыг захирах яамны дарга нарын 1938 оны 105 тоот тушаалаар мөн оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс Хотыг Захирах яамны дэргэд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгуулсан нь Нийслэл хотод эмнэлгийн төрийн захиргааны бие даасан анхны байгууллага эдүүгээгийн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эх үүсвэр болжээ.
Энэхүү Эрүүлийг хамгаалах хэлтэс нь дарга, сургагч, хэлмэрч, тоо бүртгэгч-бичиг хэрэг, жолооч гэсэн 5-н орон тоотой, анхны дарга нь Түмт гэдэг хүн байв.
ЭХЯ-ны харъяанаас Хотын Эрүүлийг хамгаалах хэлтсийн харъяанд Ариун цэврийн салбар, 5-р хорооны эмнэлэг, Аж үйлдвэрийн, Монгол трансын, Амгаланбаатарын, Сургуулийн амбулториуд зэрэг 13 байгууллагыг шилжүүлжээ. Ингэж Нийслэл хотод эрүүлийг хамгаалахын төрийн захиргааны бие даасан байгууллага байгуулагдсанаас хойш хөгжлийн тодорхой үе шат дамжин, бүтэц зохион байгуулалтын болон үйл ажиллагааны чиглэлийн хувьд өргөжин тэлж бэхжсээр иржээ.
Тухайлбал: МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын СнЗ-ийн хамтарсан 170/111 дүгээр тогтоолоор 1962 онд Эрүүлийг хамгаалах газар, 1990 “ Эрүүлийг хамгаалах нийгэм хангамжийн газар” 1991 оноос ”Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл Мэндийн Газар” гэж тус тус нэрлэх болсон юм.
Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Эрүүлийг хамгаалах хэлтэс, газрын даргаар 18 хүн томилогдон ажилласнаас 1952 оноос өмнө үндэсний бага эмч нар хэлтсийн дарга хийж сургагч зөвлөх нь Зөвлөлтийн / Орос/ эмч нар байв.1952 оноос үндэсний их эмч нар Эрүүлийг Хамгаалах хэлтсийн даргаар ажилласны анхных нь Г.Цэрэнжав байлаа.

http://www.ubhealth.mn

Read 6579 times
Rate this item
(0 votes)
Published in Theme showcase
admin

Website : shud.ub.gov.mn

Сайтын тоолуур

385945
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоногт
Last Week
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт
69
181
1858
382455
4703
9580
385945

Таны IP: 54.161.108.158
Server Time: 2017-11-19 06:34:46

Яг одоо

Бидэнд 6 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Вэб холбоос

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %