admin

admin

Website URL: http://shud.ub.gov.mn
2017 оны 10 сарын 4, Лхагва гариг, 7:52

НШЭНТөв эмнэлэг нь тодорхой шалтгаануудын улмаас 2017.10.09-н хүртэл шүдний эмчилгээ, үйлчилгээний цагийг урьдчилж олгохгүйгээр түр хугацаанд завсарласан байсан билээ. 
2017.10.06-ны өдрөөс эхлэн манай төв эмнэлэг хэвийн горимоор дугаар тараахаар боллоо. Иймээс шүдний эмчилгээний дугаарыг өдөр бүр 16.00 цагаас хуучин журмын дагуу 70-80 хүнд тараах болсоныг мэдэгдэж байна. Ажлын өдрүүдэд дараах горимоор цаг олгох болсоныг мэдэгдэхдээ таатай байна:
- Даваа гарагт шүдний эмчилгээний цагийг дугаарлаж авсан бол үзлэгийг Мягмар гарагт /маргааш нь/ хийнэ, 
- Мягмар гарагт шүдний эмчилгээний цагийг дугаарлаж авсан бол үзлэгийг Лхагва гарагт /маргааш нь/ хийнэ,
- Лхагва гарагт шүдний эмчилгээний цагийг дугаарлаж авсан бол үзлэгийг Пүрэв гарагт /маргааш нь/ хийнэ, 
- Пүрэв гарагт шүдний эмчилгээний цагийг дугаарлаж авсан бол үзлэгийг Баасан гарагт /маргааш нь/ хийнэ, 
- Баасан гарагт шүдний эмчилгээний цагийг дугаарлаж авсан бол үзлэгийг ирэх Даваа гарагт нь хийнэ. 
Лавлах утас: 11-325731, 11-319213

НШЭНТөвийн Захиргаа

2017 оны 7 сарын 18, Мягмар гариг, 5:36

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь нүүр амны сувилагчийн ажлын байранд сонгон шалгаруулж ажилд авна. Материал авах сүүлчийн хугацаа 2017 оны 08-р сарын 10.

Бүрдүүлэх материал:
1.Төрийн албан хаагчийн анкет
2.Мэргэжил эзэмшсэн диплом /хуулбар нотариатаар баталгаажсан/
3.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ /лиценз/
4.Иргэний үнэмлэх /хуулбар нотариатаар баталгаажсан/
5.3*4 хэмжээтэй зураг 2%

Утас: 319213   99858053

2017 оны 7 сарын 6, Пүрэв гариг, 11:54

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв Нүүр амны эмчилгээний их эмчийн ажлын байранд сонгон шалгаруулж ажилд авна. Материал авах сүүлчийн хугацаа 2017 оны 07-р сарын 24.

Бүрдүүлэх материал:
1.Төрийн албан хаагчийн анкет
2.Мэргэжил эзэмшсэн диплом /хуулбар нотариатаар баталгаажсан/
3.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ /лиценз/
4.Иргэний үнэмлэх /хуулбар нотариатаар баталгаажсан/
5.3*4 хэмжээтэй зураг 2%

Утас: 319213   99858053

2017 оны 3 сарын 20, Даваа гариг, 5:27

Өнөөдөр амны хөндийн эрүүл мэндийн дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус төв нь "Амны хөндийн эрүүл мэндийн" өдөрт зориулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж байна. Та бүхэн хүрэлцэн ирж танилцана уу.

2017 оны 3 сарын 16, Пүрэв гариг, 23:45

Жил бүрийн 3р сарын 20нд дэлхий дахинаа Амны хөндийн эрүүл мэндийн өдөр тохиодог. Манай орны хувьд энэ өдрийг тэмдэглээд 10 гаруй жил болж байна. НШЭНТ энэ өдрийг Нээлттэй хаалганы өдөр болгон нийслэлийн иргэддээ төвийн үйл ажиллгаатай танилцах, зөвлөгөө мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээр төлөвлөж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирхийг урьж байна.

 

2017 оны 1 сарын 12, Пүрэв гариг, 0:03

1.“Хандлагын өөрчлөлт хийхэд учирдаг саад бэрхшээлүүд”  сэдвээр  “ Аз жаргалын боловсрол”  нийгэмд үйлчлэх  ТББ- н багш Д. Өлзийсайхан сургалт явуулав. 2016.4.20 Сургалтанд сувилагч тусгай мэргэжилтэн 23, үйлчлүүлэгч 28, ЗАА-н ажилчид нийт 56 үйлчлүүлэгч ажилчид сургалтанд хамрагдсан. Нэг сувилагчид-нэг үйлчлүүлэгч ноогдуулан, багаар хуваарилан, үйлчлүүлэгчдийн хамгийн их гаргадаг гомдол болох цаг авах, үйлчилгээний цаг барих, үзлэгийн норм цаг зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал зөвлөмж авсан сургалт явууллаа. Энэ сургалтанд хамрагдсан үйлчлүүлэгчид сувилагч нартай харилцан чөлөөтэй ярилцаж, манай байгууллагын үйлчилгээний талаар болон сувилагчийн хийдэг өдөр тутмын ажил, эмчилгээний үнийн тариф, зарим гоо сайхны үйлчилгээ,  зөв эрүүл хооллолт, хооллолтын давтамж, шүдээ зөв угаах зэрэг амны хөндийн эрүүл ахуйн зөвлөмжүүдийг өгсөн. 

“Хандлагын талаарх үндсэн ойлголт, стресс тайлах арга” Аз жаргалын боловсрол”  нийгэмд үйлчлэх  ТББ- н багш Д. Өлзийсайхан сургалт явуулав. Сургалтанд 19 их эмч , 23 сувилагч техникч нар хамрагдав. 2016.4.25


 

3. “Харилцааны сэтгэл зүй, сонсож сурахуй” , “Аз жаргалын боловсрол”  нийгэмд үйлчлэх  ТББ- н багш Д. Өлзийсайханы сургалтанд 10 их эмч хамрагдав. 2016.04.29


4. “Эмнэлэгийн мэргэжилтний харилцаа хандлага” Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан зайн сургалтанд ёс зүйн хэсгийн хорооны орлогч, их эмч П.Одбаясах хамрагдсан. 2016.9.22

 


Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %