Тус эмнэлэг нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1986 оны 14-р тогтоолоор Стоматологийн поликлиник байгуулах тухай шийдвэр гарч ЭМЯ-ны сайдын тушаал, УБ хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1986 оны 4-р сарын 15-ны өдрийн 48, 75 хамтарсан тушаал, тогтоолоор Стоматологийн Төв Поликлиник нэртэйгээр шүдний эмчилгээ, оношлогоо эрдэм шинжилгээ, сургалтын нэгдсэн төв болон зохион байгуулагдсан.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 1997 оны 02 сарын 11-ны өдрийн 11 дугаар тушаалаар Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв болон өөрчлөгдөж, төвийн дүрэм орон тоо нь шинээр батлагдан гарч, нүүр амны эмчилгээ, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй, урьдчилан сэргийлэх гэсэн 4 үндсэн нэгжтэйгээр нийт 14 кабинетэд үзлэг эмчилгээ хийж үйл ажиллагаа нь өргөжсөн байна.

Тус төвийн анхны эрхлэгчээр Монголын анхны нүүр амны их эмч, Нүүр амны мэргэжилтэн бэлтгэх тэнхмийн анхны багш /1956 онд Ленинград хотын Анагаах ухааны институтийн нүүр амны эмчийн ангийг дүүргэсэн анхны 5 эмчийн нэг/ Чулуунбатын Цэрэндулам /1986-1990 он/ томилогдсон байна. Улмаар тухайн байгууллагын даргаар их эмч Т.Цэцэгмаа /1990-1994/ онд, захирлаар анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат /1994-1998 он/, анагаах ухааны доктор, профессор Н.Пүрэвжав /1998-2007онд/, 2007 оны 05 сараас Анагаах ухааны магистр, клиникийн профессор, их эмч Д.Чухал ажиллаж байна.

2012 оны байдлаар: Их эмч – 23 ,Эмнэлэгийн дунд мэргэжилтэн – 33 ,Захиргаа аж ахуйн ажилтан – 19 хүн, нийт 75 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %