үйл ажиллагааны үндсэн чиглэл

үйл ажиллагааны үндсэн чиглэл (1)

 

БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ

ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН

ТӨВИЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД

ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

С5 11-0159 :2012

АЛБАН ХЭВЛЭЛ

ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН төв

УЛААНБААТАР ХОТ

2012 ОН

Төвийн бүтэц

  Шүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ,

  Эрүү нүүрний мэс засал, жижиг мэс ажилбар,

  Нүүр амны согог засал,

  Гажигзасал,

  Нөхөн сэргээх эмчилгээ гэсэн бүтэцтэй

эсвэл аль         нэг чиглэлээр нь дагнасан үйлчилгээг үзүүлж болно.

Төв нь өөрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд дараах нэгжтэй байна.

Үүнд:

  Өвчтөн хүлээн авах хэсэг

  Үзлэгийн хэсэг

  Хиймэл шүдний өрөө (гажиг, согог заслын зэмсэг хийдэг)

  Хагалгааны хэсэг (эрүү нүүрний мэс засал хийдэг)

  Рентген оношлогооны өрөө

  Нөхөн сэргээх заслын өрөө

  Ариутгалын хэсэг

  Ажилчдын амрах хэсэгтэй байна.

Ажлын төлөвлөгөө, хөтөлбөр

Төв нь үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөртэй байна.

Төвийн статистикийн мэдээлэл

Үйл ажиллагааны түвшинд хөтлөгдвөл зохих маягтуудыг батлагдсан тушаал зааврын дагуу бүрэн хөтөлнө.

Тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж, багаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа

Тоног, төхөөрөмжийн инженер нь багаж, тоног төхөөрөмж хэвийн ажиллагааг хангаж ажиллана.

Засварын мэргэжсэн байгууллагатай гэрээ байгуулж, нарийн мэргэжпийн засвар үйлчилгээний мэргэжилтэн шаардлагатай үед гэрээний дагуу ажиллуулна.

Гэмтэлтэй аппарат багаж хэрэгслийг эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.

Төвийн багаж тоног төхөөрөмжийн техникийн паспортонд ашиглалт, үзлэг тохиргоо, засвар үйлчилгээ хийсэн тухай тэмдэглэл хөтөлнө.

Төв нь “В” хавсралтад заасан зайлшгүй шаардлагатай техник, багаж хэрэгслэлээр хангагдсан байна.

Орчны эрүүл ахуйн шаардлага

Гадаад орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор ногоон байгууламжтай байна.

Үйлчлүүлэгчид зориулсан автозогсоолтой байна.

Байгууламжид тавих шаардлага

Нэг суудалтай шүдний эмчийн кабинет 14 м2 талбайтай байна. (Суудлын тоогоор 5 м2 талбай нэмэгдэнэ)

Өрөө тус бүрт гар угаалтуурыг байрлуулна.

Зөв урсгалтай байна.

Хиймэл шүдний өрөө 1 техникчтэй бол 10 м2, нэмэлт техникч тус бүрт 4 м2 талбайтай байна.

Үйлчилгээний хэсэг тус бүрт зориулалтын ариун цэврийн өрөөтэй байна.

Өрөө тасалгааны эрүүл ахуйн нөхцөл хангасан, агааржуулалт сайтай, 20-иос 25 хэмээс доошгүй дулаантай байна.

Эмчилгээ үйлчилгээний үндсэн өрөө, хонгилыг байгалийн болон ердийн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөнө.

Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих шаардлага

Ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага

Ажлын байр нь үйл ажиллагааны хэсгүүдийн зааг, байршлыг харуулсан хаяг, тэмдэгтэй байна.

Ажлын байр бүрийг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон зарим химийн бодистой ажиллахад шаардагдах аюулгүй ажиллагааны дүрэм, санамжаар хангана.

Багаж, тоног төхөөрөмжийг ариутгах, угааж цэвэрлэх ажлыг технологи зааврын дагуу зориулалтын тусгай сав, төхөөрөмжүүдэд гүйцэтгэнэ.

Цахилгаан тоног төхөөрөмжүүд нь зургийн дагуу угсрагдсан, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлага хангасан байна.

Цацраг идэвхит бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцан ажилладаг ажилтнууд цацрагийн хяналтын эрүүл ахуйн дүрэм, МЫЗ 12,05,051:1991 стандартын шаардлага, бусад заавар журмыг баримтлан ажиллана.

Ажлын байрны бичил цаг уурын эрүүл ахуйн хэмжээ МЫЗ 12 013:1991 стандартын шаардлагын хангасан байна.

Үйлчилгээний өрөө нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.

Галын аюул болон гамшгийн үед авах арга хэмжээ

Болзошгүй гэнэтийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ба бүдүүвч зургийг нийтэд харагдахаар байрлуулна.

Гал унтраах хэрэгслэлээр хангагдсан байна.

Эмнэлгийн мэргэжилтэн ажилтанд тавих эрүүл ахуйн шаардлага

Эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас солих, хооллох, усанд орох өрөөтэй байна.

Ажилтан нь тухайн ажил мэргэжлийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй ээлжийн ажлын хувцас, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг (халаад, малгай, бээлий, маск) хэрэглэнэ.

Ажпын хувцас, хамгаадах хэрэгслийг шаардлагын дагуу угааж ариутган хэрэглэнэ.

Эмнэлгийн мэргэжилтэнд олгох ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг “Г” хавсралтанд заав.

Ажлын байр, үйлчлүүлэгдчийн хүлээлгийн өрөө нь тав тухтай, цэвэрлэх, ариутгах боломжтой, чанартай материалаар хийсэн тоног төхөөрөмжтэй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан суудлын тоо

Шүдний эмчилгээний зориулал гын суудлын тоо 20 буюу түүнээс цөөн бол 1 суудал 20- иос олон бол нийт суудлын 5 % нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай суудал байрлуулсан байна.

Халдвараас сэргийлэх, дэмжих удирдлага

Эрүүл ахуйн дэглэм, халдвараас сэргийлэх шаардлагыг баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

Тусламж үйлчилгээнд нэг удаагийн зүү тариур, багаж, хэрэгсэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн баталгаат ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэглэнэ.

Хэрэглэсэн нэг удаагийн зүу, тариур, хэрэгслийг холбогдох журмын дагуу цуглуулан, тусгай хог хаягдал устгах зөвшөөрөл бүхий байгууллагатай гэрээ хийи. хүлээлгэн өгнө.

Эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн багаж, хэрэгсэл, материалыг зөв урсгал бүхий шаардлага хангасан ариутгалын хэсэгт ариутгана.

Ариутгалын чанарт дотоодын хяналтыг тогтмол тавина.

Ариутгал хийсэн тухай бүртгэлийг тогтмол хөтөлнө.

Бохир, цэвэр материал хадгалах хэсгүүд нь тусдаа байх ба хадгалах шүүгээ савтай байна.

 

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %