2015 оны 12 дугаар сарын 03                                                                                                                                                                       Улаанбаатар хот

 

Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хувь, биелэгдээгүй болон биелэлт хангалтгүй байгаа ажлын  шалтгаан, нөхцлийг тодруулж бичих.

2015 оны байгууллагын төлөвлөгөөнд нийт 30 ажил тусгагдаж, биелэлт 96,5%-тай байна.

Амьсгалын аппарат болон О2-ийн баллоныг холбосон ба унтуулгатай мэс ажилбар хийхэд бэлэн болгох, ажилбарт хэрэглэж эхлэх гэсэн зорилт дэвшүүлсэн боловч доорхи шалтгаануудын улмаас түр хойшлуулсан:

1.     Эдгээр аппаратын аюулгүй ажиллуулах мэргэжилтэн инженер бэлтгэгдээгүй

2.     Ажилбар хийх эмч, унтуулгын эмч, сувилагч нар бэлтгэгдээгүй, туршлага байхгүй, багаж, төхөөрөмжүүд дутмаг

3.     Монголд унтуулгатай шүдийг эмчлэх түгээмэл туршлага, мэдээлэл байхгүй

2015 оны 06 дугаар сарын 05                                                                                                                                          Улаанбаатар хот

Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хувь, биелэгдээгүй болон биелэлт хангалтгүй байгаа ажлын  шалтгаан, нөхцлийг тодруулж бичих.

2015 оны байгууллагын төлөвлөгөөнд нийт 29 ажил тусгагдаж, биелэлт 50%-тай байна.

Төвийн үндсэн үйл ажиллагаа:

Төвийн хагас жилийн байдлаар нийт 36968 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. НАЭ-ний тасаг нийт  24256 хүн үзэж эрүүлжүүлэлт нь 13%-тай байна.

НАМЗ-ын тасагт нийт 7225 хүн шүд авахуулах болон амбулаторийн хагалгаа хийлгэсэн байна. Эрүүлжүүлэлтийн хувь 19%, НАСГЗ-ын тасагт нийт 5487 хүн авагддаг болон авагддаггүй хиймэл шүд хийлгэсэн байна. Эрүүлжүүлэлтийн хувь 41%-тай байна.

НЭМГ-ийн даргатай төвийн захирлын байгуулсан үр дүнгийн гэрээний тусгайлан сонгосон бүтээгдэхүүний эрүүлжүүлэлтийн хувийг бүрэн ханган ажиллаж байна.

2015 оны 04 дугаар сарын 07                                                                               Улаанбаатар хот

 

Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хувь, биелэгдээгүй болон биелэлт хангалтгүй байгаа ажлын  шалтгаан, нөхцлийг тодруулж бичих.

2015 оны байгууллагын төлөвлөгөөнд нийт 29 ажил тусгагдаж, биелэлт 30%-тай байна.

Төвийн үндсэн үйл ажиллагаа:

Төвийн 1 дүгээр улирлын байдлаар нийт 18765 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. НАЭ-ний тасаг нийт  11343 хүн үзэж эрүүлжүүлэлт нь 17%-тай байна.

НАМЗ-ын тасагт нийт 4297 хүн шүд авахуулах болон амбулаторийн хагалгаа хийлгэсэн байна. Эрүүлжүүлэлтийн хувь 19%, НАСГЗ-ын тасагт нийт 3123 хүн авагддаг болон авагддаггүй хиймэл шүд хийлгэсэн байна. Эрүүлжүүлэлтийн хувь 25%-тай байна.

2014 оны 12 дугаар сарын 01                                                                               Улаанбаатар хот

 

 

1.    Байгууллагын тухайн жилийнүйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хувь, биелэгдээгүй болон биелэлт хангалтгүйбайгааажлын шалтгаан,нөхцлийгтодруулжбичих

2014 оны байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 24 ажил тусгагдаж, биелэлт 98%-тай байна. Төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын эмч нар болон хувийн хэвшлийн шүдний эмч нарыг мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах” үзүүлэлт биелэгдээгүй байна. Төв нь МХЕГ-тай хамтран дээрх эмнэлгийн эмч нарт шүдний эмнэлгийн халдвар хамгаалал болон статистик дүн бүртгэлийг бүртгэх, мэдээлэх талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. ЭМС-ын 2014 оны 06-р сарын 02-ны өдрийн  187-р тушаалын 8-р хавсралт “Шүдний эмнэлэгийн тусламж үйлчилгээнд баримтлах халдварын эсрэг дэглэм” гарсантай холбогдуулан түр хойшлуулсан.

 2013 оны 06 дугаар сарын 10                                                                                                        Улаанбаатар хот

 

1.            Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хувь, биелэгдээгүй болон биелэлт хангалтгүй байгаа ажлын  шалтгаан, нөхцлийг тодруулж бичих.

2013 оны байгууллагын төлөвлөгөөнд нийт 22 ажил тусгагдаж, биелэлт 60%-тай байна. Төвийн эмч, сувилагч нарыг гепатит BC вирусын шинжилгээнд бүрэн хамруулж шаардлагатай хүмүүст вакцин хийсэн.

Тухайн жилийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа гол үйл ажиллагаа, үр дүн

-Нийслэлийн Засаг даргын 5 А үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу төвийн ажилчдыг Хадгаламж банктай гэрээ байгуулан цалингийн хадгаламж үүсгэсэн.  

2013 оны 12 дугаар сарын 06                                                                                                                                                           Улаанбаатар хот

1.    Байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн хувь, биелэгдээгүй болон биелэлт хангалтгүй байгаа ажлын  шалтгаан, нөхцлийг тодруулж бичих.
2013 оны байгууллагын төлөвлөгөөнд нийт 22 ажил тусгагдаж, биелэлт 100%-тай байна.
Тухайн жилийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа гол үйл ажиллагаа, үр дүн
-Нийслэлийн Засаг даргын 5 А үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу:
Агаар цэвэр Улаанбаатар
Төвийн 37 өрх гэр хороолол болон хувийн орон сууцанд амьдардаг. Үүнээс эрчим хүчний хэмнэлттэй зуухыг  18 өрх ашиглаж байна. Уг зуухыг авахад 4 тасгийн 8 хүнд 400.000 төгрөгийн тусламжийг байгууллагаас үзүүлсэн. Айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 13 өрх сайжруулсан түлш хэрэглэдэг болсон байна.

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %