шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төвийн 2014 онд

хийсэн ажлын төлөвлөгөөний биелэлт

 

2014 оны 12 дугаар сарын 01                                                                                                                                     Улаанбаатар хот

 

Салбарын үндсэн чиглэл:“Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөр, “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Биелэлт

1

2

3

“Ажилтай орлогтой Монгол хүн” хөтөлбөр, НЗД-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд

1

Нийслэлийн Засаг даргын         2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд доорх зорилтуудыг хэрэгжүүлнэ.

 Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай, орлоготой, Аюулгүй амгалан, Авилагагүй

Агаар цэвэр Улаанбаатар:

ЭМС-ын 158-р тушаалын дагуу эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах гэрээг Элемент ХХК, НЭМГ, ШЭНЭСТ-ийн гурвалсан гэрээг байгуулан хуваарийн дагуу ажиллаж байна.

Амины орон сууцтай Улаанбаатар:

ОССК-ийн ипотекийн 8%-ийн зээлэнд төвөөс 5 хүн Буянт-Ухаа 1 хороололд орон сууцанд хамрагдахаар сонгогдсон байна.

Ажилтай орлоготой Улаанбаатар:

Тус ажлын хүрээнд гэрээгээр тоног төхөөрөмжийн инженер 1, амны хөндийн эрүүл ахуйч 2, хөтөч 1 ажилд авахаар төлөвлөсөн.  3-р улиралд шүдний техникч 1, асрагч 1, үйлчлэгч 1 ажилд авсан байна. Цалингийн зээлэнд нийт ажилчдын 50 хувь нь хамрагдаж өөрийн ахуй амьдралаа дээшлүүлж нийгмийн баталгаагаа хангаж байна.

Аюулгүй амгалан Улаанбаатар:

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн орчин, эрүүл ахуйн шаардлага стандартын мөрдөлтөд хяналт хийж ажиллагсдын ажлын хувцас авахад 36 хос 1.590.000 төгрөг зарцуулсан.

Хүнд хортой нөхцөлд ажилладаг 12 хүнд хортой бодисыг саармагжуулах үүднээс  сүүний мөнгө тогтмол олгож байна.

Авилгаггүй Улаанбаатар:

НЭМГ-аас зохион байгуулсан “Эрүүл мэндийн ажилчид бид Авилгалын эсрэг хамтдаа” АХА тэмцээнд эмч, ажилчид идэвхтэй оролцож НАЭ-ний тасгийн их эмч Б.Батцэцэг 3-р байранд шалгарсан.

Тухайн жилийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх ажил

2

“Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хүүхдийн асрах төвүүдэд хүмүүжиж байгаа хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах

Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 01-р сарын 24-ний өдрийн А/35 тоот “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” захирамжийн дагуу төв нь Монгол Улсын гэр бүл, хүүхэд хөгжлийн Өнөр бүл төвийн цэцэрлэгийн 42 хүүхэд, 23 багш, ажилчид, сургуулийн 150 хүүхэд, 90 багш, ажилчдыг амны хөндийн үзлэгт хамруулж эмчилгээтэй болон авахуулах шаардлагатай шүдийг авч бүрэн эрүүлжүүлсэн. Төвийн Нүүр амны эмчилгээний тасгийн 8 эмч, сувилагч нар ажлын бус цагаар үзлэгийг 14 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн. Асрамжийн төвийн хүүхэд, багш нарт шүд угаах арга техник, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг зөв сонгож хэрэглэх, эрүүл зөв зан үйлийг хэвшүүлэх сургалтыг зохион байгуулсан.

3

МУ-ын Засгийн газрын “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтсурталчилгааг хийх, өдөрлөг зохион байгуулах

Амны хөндийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд:

-        40-р сургуулийн 4-р ангийн 39 хүүхэд,

-        16-р цэцэрлэгийн 78 хүүхэд, 6 багш нарт урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгааг явуулсан.

-        “Ирээдүй цогцолбор” сургуулийн 3е ангийн 35 хүүхдэд шүд угаах арга болон сүүн болон байнгын шүдний ялгааг таниулан ойлгуулах сургалтыг зохион байгуулсан.

-        ХУД-ийн 65-р цэцэрлэгийн А бүлгийн 46 хүүхэд

-        БГД-ийн 77-р цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлгийн 600-аад хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж цоорлоос хамгаалах түрхлэг сафройд, ховил битүүлэгч фиссүрит түрхлэгийг түрхсэн.

Шүд цоорох өвчин түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор            

-        “Хүүхдийн шүд угаах дараалал”,

-        “Хүүхдийн сүүн шүд шүдлэх хугацаа”,

-        “Эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө”,

-        “Шүдний чулуу гэж юу вэ”,

-        “Хүүхдийн амны мөөгөнцөрт өвчин”,

-        “Миний шүд”

зэрэг зөвлөмжүүдийг төвийн их эмч Д.Эрдэнэтөгс, Д.Нямсүрэн нар бэлтгэж Моносхаус холдинг ХХК-ний дэмжлэгээр хэвлүүлсэн.

Амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах

4

Нүүр амны эмчилгээний тусламж үйлчилгээний нийт үзлэгийн 12 хувь, Нүүр амны мэс засал, дүрс оношлогоо 20 хувь, Нүүр амны согог заслын тусламж үйлчилгээний 25 хувь, Нүүр амны гажиг заслын тусламж үйлчилгээ нийт үзлэгийн 25-аас доошгүйхувийг эрүүлжүүлнэ

Нүүр амны эмчилгээний тусламж үйлчилгээний нийт үзлэгийг 11-р сарын байдлаар 11%-ийн эрүүлжүүлэлттэй, Нүүр амны мэс засал, дүрс оношлогоо 20 хувь, Нүүр амны согог заслын тусламж үйлчилгээний 25 хувь, Нүүр амны гажиг заслын тусламж үйлчилгээ нийт үзлэгийн 25-аас доошгүйхувийг эрүүлжүүлсэн байна.

5

 “Онол практикын бага хурал”-ыг зохион байгуулна.

Онол практикийн бага хурал НАСС-ийн нийгэмлэгтэй хамтран “Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулья” уриан дор зохион байгуулсан. Нийт 10 илтгэл тавигдсан. Их эмч Ш.Ганчимэгийн “НАСЗ-ын үйлчлүүлэгчдийн зан чанарын онцлог авагддаг шүдэлбэрт дасан зохицдог үйл явц”, сувилагч М.Энхтайваны “Шүдний эмнэлгийн халдвар хяналтын тогтолцооны эрхзүйн баримт бичгийн үнэлгээ сэдвүүдээр тэргүүн байр эзэлсэн байна.

 

6

 

Чанарын алба, Халдвар хяналтын алба, Сувилгааны алба хамтран дотоодын хяналт шинжилгээний шалгуурыг боловсронгуй болгох

Дотоод хяналт шалгалтын нэгжийн үнэлгээг 11 удаа хийсэн байна. Өвчтөнд энгэрэвч зүүлгээгүй, уусмалуудын хундага цөөн, өрөөний цэвэрлэгээний чанар муу, хогны савны уутны өнгө зөрсөн, ам зайлах уусмалын савны ариутгал буруу хийсэн гэх мэт зөрчлүүд илэрсэн.

Цаг тухайд нь зөрчилтэй байсан эмч, сувилагч нарт сануулж 3-7 хоногийн дараа дахин хяналт хийж зөрчил арилгасан эсэхийг шалгахад зөрчил гараагүй байна.

Сар бүрийн чанарын албаны хурал дээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт танилцуулж анхаарч ажиллахыг сануулсан.

7

 

Хүнээ хөгжүүлэх, идэвхижүүлэх, төлөвшүүлэх, сургалтанд эмч, сувилагч нарыг гадаад болон дотоодын сургалтанд хамруулж мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх.

 

Гадаад сургалтанд:

-  Япон улсад зохион байгуулагдсан Томи интернейшнл ХХК-тай хамтран шүдний эм материалтай танилцах 5 хоногийн сургалтанд эмийн нярав Л.Оюунчимэг, НАЭ-ний тасгийн сувилагч Л.Янжмаа нар хамрагдсан.

Дотоод сургалтанд:

-  “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээний ажлын төлөвлөгөөг нийт эмч ажилчдад танилцуулж, өндөр хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах талаар төвийн захирал Д.Чухал богино хэмжээний сургалт зохион байгуулсан.

-  Төвийн эмч, сувилагч нарт хөдөлмөр хамгаалал, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тоног төхөөрөмжийн инженер Д.Амарзаяа танилцуулсан.

-  ХХАлбанаас томуу томуу төст өвчин, шүлхий өвчин, боом өвчин, галзуугийн сэжигт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтанд хамрагдах зөвлөмжүүдийг төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдад танилцуулсан.

-  НАГ-аас зохион байгуулсан “Нөхөн бүрдүүлэлт хийхэд тавигдах шаардлага, журам” сэдэвт сургалтанд архив бичиг хэргийн эрхлэгч Г.Улзмаа хамрагдсан.

-  Төв аймагт зохион байгуулагдсан “Гамшиг онцгой байдлын үеийн эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт” сургалтанд төвийн захирал Д.Чухал, ХНМ Д.Сансар нар хамрагдсан.

-  ЭХЭМҮТ-д 04-р сарын 12-нд “Асуудалд суурилсан төв” ТББ, Лэди төв хамтран зохион байгуулсан “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ” сэдэвт сургалтанд төвөөс 23 хүн оролцсон байна.

-  ЭМЯ-аас зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны ур чадвар эзэмшүүлэх сургалтанд төвийн ёс зүйн хэсгийн хорооны дарга П.Одбаясах оролцсон.

-  НЭМГ-аас зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтанд ёс зүйн хэсгийн хорооны нарийн бичиг Д.Сансар оролцсон.

-  05-р сарын 23-нд төвийн эмч нарт “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын өнөөгийн байдал” сэдвээр ёс зүйн хэсгийн хорооноос сургалт зохион байгуулсан байна.

-  НЭМГ-т зохион байгуулагдсан статистикч нарын Н-имфо-3 программын сургалтанд, ЭМХТ-д тайлан мэдээ гаргах программ шинэчлэлийн талаарх сургалтанд статистикч Л.Оюунчимэг хамрагдсан.

-  НЭМГ-аас зохион байгуулсан “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авах аргачлал, түүний үр дүнг тооцож ажиллах нь” сэдэвт сургалтанд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Эрдэнэчулуун, АБХЭ Г.Улзмаа нар хамрагдсан.

-  АШУҮИС НАСС дээр зохион байгуулагдсан “Тулгуур эдийн эмчилгээ” сэдэвт сургалтанд их эмч Ж.Давааням, Д.Эрдэнэтөгс, Пүрэвцэрэн нар хамрагдсан.

-  АШУҮИС НАСС дээр зохион байгуулагдсан 4 өдрийн Олон улсын уруул тагнайн сэтэрхийн холбооны 4-р их хурал болон Монголын эрүү нүүрний мэс засалчдын нийгэмлэгийн 5-р чуулганд их эмч Ч.Итгэлт, Л.Өнөржаргал, Т.Уянга, Э.Мягмаргармаа, Ц.Пүрэвцэрэн, Б.Отгонсайхан нар оролцсон.

8

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн шалгуур үзүүлэлтэд оролцох

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн шалгуур үзүүлэлтийн үнэлгээг хийж        ЭМЯ-ны хариуцсан мэргэжилтэнд өгсөн.

9

Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын эмч нар болон хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч нарыг мэргэжлийн арга зүйгээр хангаж хамтран ажиллах

 “Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын эмч нар болон хувийн хэвшлийн шүдний эмч нарыг мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах” үзүүлэлт биелэгдээгүй байна. Төв нь МХЕГ-тай хамтран дээрх эмнэлгийн эмч нарт шүдний эмнэлгийн халдвар хамгаалал болон статистик дүн бүртгэлийг бүртгэх, мэдээлэх талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. ЭМС-ын 2014 оны 06-р сарын 02-ны өдрийн  187-р тушаалын 8-р хавсралт “Шүдний эмнэлэгийн тусламж үйлчилгээнд баримтлах халдварын эсрэг дэглэм” гарсантай холбогдуулан түр хойшлуулсан.

 

10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, цахим засаглалыг хөгжүүлнэ.

Цахим хэлбэрт шилжсэнээр бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай интернет болон сүлжээний программуудыг ашиглан түргэн шуурхай харьцаж байна.

Орчин үеийн шаардлагад нийцсэн технологийн өндөр түвшний оношлогоог нэвтрүүлэх

11

 

Бүтээлч ажил, шинэ техник технологийг нэвтрүүлэх.

/тасаг бүр 1-ээс доошгүй/

 

НАСГЗ-ын тасагт 4 шинэ технологийг нэвтрүүлсэн байна.

НАМЗ-ын тасагт 1 техник технологийг нэвтрүүлсэн.

НАЭ-ний тасагт 1 эмнэлгийн тусламж үйлчилгээний төрөл нэмэгдүүлсэн. НАЭ-ний тасаг 2 сувилагч бүтээлч ажил нэвтрүүлсэн.

12

Амьсгалын аппараттай болсонтой холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй, хэсгийн мэдээ алдуулалттай шүд авч болохгүй үйлчлүүлэгчдийг унтуулгатай шүд авах

Амьсгалын аппараттай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй, хэсгийн мэдээ алдуулалттай шүд авч болохгүй үйлчлүүлэгчдийг унтуулгатай шүд авахад тоног төхөөрөмжийг бэлэн болгосон.

13

Эрүүний үений эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний үр дүнг тооцох хяналтын карт хөтлөх

Нүүр амны мэс заслын их эмч нар эрүүний эмгэгтэй хүмүүсийн эмчилгээний үр дүнг тооцох 85 хүн хяналтанд авсан байна

14

 “Уруул тагнайны сэтэрхийтэй хүүхдийн амны хөндийг судалсан нь” судалгааны ажлыг хийж олон улсын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлэх

Их эмч Т.Уянга “Уруул тагнайн төрөлхийн  нэг талын сэтэрхийэмгэгтэй хүүхдэд  хамар түүшийн чиглүүлэгчхэрэглэсэн үр дүн” сэдэвт судалгааны ажлыг 0-1 сартай 5 нярай хүүхдэд энэхүү зэмсгийг зүүгээд үр дүнг судалж байна.

15

Металл бүрээсийг эрт авсан сүүн шүдний оронд зай баригчаар ашиглах. /НАЭ-ний эмч, НАСГЗ-ын эмчтэй хамтран/

        Их эмч Ц.Пүрэвцэрэн нь сүүн шүдний хазалтыг өндөрсгөх зорилгоор 23 шүдэнд металл бүрээс хийсэн байна.

 

16

Авагддаг цутгамал шүдэлбэрийн зохиомжийг боловсронгуй болгож уян хуванцартай хослуулан хэрэглэх

Нүүр амны согог заслын шүдэлбэрийн төрлийг нэмэгдүүлж их эмч Л.Өнөржаргал З.Энхбаатар нар нь 16 хүнд авагддаг цутгамал шүдэлбэрийн зохиомжийг боловсронгуй болгож уян хуванцартай хослуулан хийснээр үйлчлүүлэгчид талархалтай байна.

17

Авагддаг аппаратаар шаамий зуултыг засах аргыг боловсронгуй болгох. /зэмсгийн зохиомжийг өөрчлөх/

Их Эмч Т.Уянга, шүдний техникч Б.Дагвадорж нар хамтран Quad helix авагддаггүй зэмсгийг шинээр хийсэн байна. Брекет зэмсгийн дараах бэхжүүлэгч зэмсгийн тагнай болон завсрыг өөрчлөн хийсэн.

Их эмч Т.Уянга, Б.Дэлгэржаргал техникч Д.Тэрбиш нар нь том тагнайтай авагддаг зэмсгийн загварыг өөрчлөн хүүхдэд зүүхэд эвтэйхэн болгон зохиомжлон хийж байна. Нийт 25 хүүхдэд хийснээс 18 хүүхэд хяналтанд ирж үзүүлэн  үр дүнтэй байна.

Хүүхдийн сонирхол татахуйц зэмсгүүдээр үлгэрийн баатруудын наалт болон тод өнгөний сонголттойгоор гажиг заслын зэмсгүүдийг хийж байгаа нь онцлог талтай байна.

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хариу арга хэмжээ авах салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж, харуулдан тандалтын тогтолцоог бий болгоно.

18

ЭМЯ-ны 432 тоот тушаалын дагуу эмнэлгийн ажилтнуудын “Гепатитын В” – ын дархлаажуулалтын дараах anti-HBs-ийн сорил, шинжилгээ хийлгэх.

ЭМЯ-ны 432 тоот тушаалын дагуу эмнэлгийн ажилчдыг “Гепатитын В”-ын дархлаажуулалтын дараах anti-HBS-ийн сорил, шинжилгээнд 47 хүн хамруулсан. Байгууллагын дотоод журамд заасны дагуу төвийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдыг нийт 60 хүнийг эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулсан.

Томуугийн вакцинд эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид нийт 50 хүн хамруулсан.

19

Цаг үеийн халдварт өвчний дэгдэлт болон халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой сэдвүүдээр  дотооддоо  сургалт явуулах

Цаг үеийн халдварт өвчний дэгдэлт болон халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой сэдвүүдээр ХСХБагаас дотооддоо 5 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

20

Дэлхийн “Гар угаах өдөр”, ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэх ажлыг зохион байгуулах

Гарын эрүүл ахуй 1 сарын аяныг зохион байгуулсан. ДОХ-ын эсрэг өдрийг ХСХБагаас төвөөр үйлчлүүлж буй иргэдэд урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслүүдийг заавар зөвлөмж өгч тараасан.

21

Нян судлалын  лабораторитой хамтран эмнэлзүйн арчдасын шинжилгээгээр дотоод хяналт хийх

Нян судлалын  лабораторитой хамтран эмнэлзүйн арчдас шинжилгээг дотооддоо 2 удаа хяналт хийсэн.

22

Шинээр ажилд орох эмнэлгийн ажилтныг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг,  урьдчилан сэргийлэх шинжилгээ,  HbsAg, anti-HBs -ийн шинжилгээ, вакцинд хамруулах.

Төвд шинээр 3 хүн ажилд орсон. Эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж HbsAg, anti-HBs -ийн шинжилгээ, вакцинд хамруулсан.

23

Архидан согтуурах, тамхины хор хөнөөлийн нөлөөллөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх.

Тамхи, архидан согтуурахтай тэмцэх хэсгээс төвийн нийт ажилчдад архины хор уршгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан.

24

Нийтийн биеийн тамирыг дэмжиж спортын тэмцээнүүдийг зохион байгуулах /Шатар, даам, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, бусад/

Нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор эмч, ажилчдын идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж хөдөлгөөний хомсдлоос сэргийлж илүүдэл жинг багасгах, зөв амьдралын хэв маягт хэвшүүлж тасаг бүр хамрагдах тэмцээний удирдамж гарган жилийн турш 10 төрлийн тэмцээн төлөвлөсний дагуу төвийн ажилчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, даам, шатар, даардасын тэмцээн явагдаж НАЭ-ний тасаг болон НАМЗ-ний тасаг тэргүүн байр эзэлсэн байна.

 

 

ХЯНАСАН:

ЗАХИРАЛ                                                     Д.ЧУХАЛ

 

 

БОЛОВСРУУЛСАН:

 

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга                                         Р.ЭРДЭНЭЧУЛУУН

 

 

 

 

 

 

 

 

Салбарын үндсэн чиглэл: “Эрүүл чийрэг монгол хүн”, “Өвчтөн үйлчлүүлэгчээ дээдлэе”

2013 оны 12 дугаар сарын 06                                                                                                                                 Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Биелэлт

1

2

3

1

“Өвчтөн, үйлчлүүлэгч ээ дээдлье” уриан дор Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын ёс зүйн харилцаа хандлагыг өөрчилж ажиллана. /сургалт/ 

 Өвчтөн үйлчлүүлэгчдээ дээдлэеуриан дор эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд эмнэлгийн ажилчдын ёс зүй харьцаа хандлагыг өөрчилж төвийн ёс зүйн салбар хорооноос 2 хүнийг НЭМГ-аас зохион байгуулсанХарьцааны ур чадварсэдэвт сургалтанд хамруулсан.

- Эмч эмнэлгийн ажилтнуудад “сэтгэл санааны хямрал дарамтаас сэргийлэх зөвлөмж, материалыг тараасан. Үйлчлүүлэгчдэд хандсан ёс зүйтэй холбоотой сургаал үг, ишлэлийг хүлээлгийн хэсэгт байрлуулсан. Эмнэлгийн тасаг нэгжийн байршил, мэдээллийн самбарыг хийж байрлуулсан. Эхний хагас жилд ёс зүй харьцаа хандлагаар төв дээр ноцтой зөрчил гараагүй.

“Үйлчилгээний соёлыг сайжруулъя” уриан дор өдөрлөг зохион байгуулсан. Иргэд үйлчлүүлэгчдэд зориулж ШЭНЭСТ-өөр үйлчлүүлэхэд дөхөм болгож лавлагаа мэдээллийн тойм хэвлүүлэн тарааж байна.

“Асуудалд суурилсан төв” ТББ, ЭМШУИС-ийн АУС-ийн мэргэжлийн суурь ур чадварын тэнхимтэй хамтран ЭМЯ-ны дэмжих сангийн “Эерэг хандлага-Эерэг сэтгэлгээ” төслийн хүрээнд “Эмнэлгийн ажилтан ба иргэдийн хандлага, харилцааны чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг Д.Солонго тутор, лектор багш төвийн нийт 47 эмч, сувилагч, ажилчдад 2013 оны 10-р сарын 12-ны өдөр сургалт зохион байгууллаа.

2

Нийслэлийн Засаг даргын         2013-2016 оны Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай, орлоготой, Аюулгүй амгалан, Авлиггүй  5 А үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ажиллана.

-Нийслэлийн Засаг даргын 5 А үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу:

Агаар цэвэр Улаанбаатар

Төвийн 37 өрх гэр хороолол болон хувийн орон сууцанд амьдардаг. Үүнээс эрчим хүчний хэмнэлттэй зуухыг  18 өрх ашиглаж байна.Уг зуухыг авахад              4 тасгийн 8 хүнд 400.000 төгрөгийн тусламжийг байгууллагаас үзүүлсэн. Айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын               13 өрх сайжруулсан түлш хэрэглэдэг болсон байна.

Ажилтай орлоготой Улаанбаатар

Тус ажлын хүрээнд гэрээгээр 2 ажилтан /тоног төхөөрөмжийн инженер, аж ахуйн сахиул/, өлгүүрийн ажилтан 1, дотоод нөөцдөө тулгуурлан нүүр амны их эмч 1, нүүр амны сувилагч 2 нийт 6 хүнийг ажлын байраар хангаж ажилтай орлоготой болгосон. Хувийн хашаатай 12 ажилчид хашаандаа ногоо тарьж төмс, байцаа, хүлэмжийн нарийн ногоог хурааж өөрсдийн төмс, хүнсний ногооны тодорхой хэрэгцээг хангаж байна. Мөн хашаандаа ногоон орчин бүрдүүлж зүлэгжүүлж, жимсний бут, чацарганы мод, шар хайлаас, улиас зэргийг тарьж ургуулахад зориулж байгууллагаас бүгд 150.000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн  байна. Төсвийн хуулийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг явуулж үндсэн үйл ажиллагаанаас оруулах ёстой 243.383.400 төгрөгийн орлогоос одоогийн байдлаар 378.038.300 төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Одоогийн байдлаар өр авлагыг барагдуулан ажиллаж байна.

Аюулгүй амгалан Улаанбаатар

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийн аюулгүй, баталгаатай үйл ажиллагааг хангах зорилгоор техникийн паспортыг тогтмол хөтөлж, стандарт хэмжил зүйн газраар норм хязгаарыг тогтоолгож, ашиглаж байгаа эмч, сувилагч, техникч нар техникийн аюулгүй ажиллагааны заавар журмыг тогтмол мөрдөн ажиллаж байна.

Авилгаггүй Улаанбаатар

Эмч ажилтнуудад Монгол Улсын авилгатай тэмцэх газраас гаргасан “Авилгын эсрэг эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”, “Төрийн байууллага дахь авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гарын авлага”, “Авилгын эсрэг цагаан толгой”, “Монгол улсын авилгын эсрэг хууль” зэрэг хууль тогтоомжуудын гарын авлагыг эмч ажилтнуудад болон үйлчлүүлэгч нарт тарааж, сурталчилсан. Эмч, ажилтнуудтай хийх хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээнд ашиг сонирхлын талаарх зөрчлийг шинээр тусгаж оруулсан.

Амины орон сууцтай Улаанбаатар

Төвөөс 2013 онд 2 эмч, 1 сувилагч, 1 касс ресепшн шинэ орон сууцанд орж дотоод журам, хамтын гэрээний дагуу 650.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон байна.

3

МУ-ын Засгийн газрын “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт явуулж үзлэгийн карт хөтлөн судалгаа хийж зөвлөмж гаргах

 

МУ-ын Засгийн газрын “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх үзлэгийг Сухбаатарын талбай дээр 243 хүнд сургалт, сурталчилгааны ажил явуулсан. БЗД-ийн 97-р сургуулийн 12 насны 100 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж амны хөндийн төлөв байдлыг тодорхойлсон байна.

СБД-ийн 143-р цэцэрлэгийн 160 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж шүдний цоорлоос хамгаалах түрхлэгийг тавьсан. Багш, эцэг эх болон хүүхдүүдэд шүд зөв угаах аргыг зааж сургасан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын төвд ШЭНЭСТ-өөс 2 эмч,                  2 сувилагч 4 хоногийн турш амны хөндийн эрүүл ахуй, зөв зан үйлд сургах, урьдчилан сэргийлэх үзлэгийг 160 гаруй оюутан, багш, ажилчдын дунд зохион байгуулсан.

НЭМГ-аас 9-р сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээндтөв нь НЭМГ-тай хамтран 2013 оны 09-р сарын 06-ны өдөр Сүхбаатарын талбай дээр оюутнуудад амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн болон шүд угаах аргачлал, эрүүл аж төрөх хэв маягт суралцуулж амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 300 оюутан хамрагдсан байна.

Төвийн эрүүл ахуйн кабинетаар 09-р сарын 23-27-ны өдрүүдэд МУБИС-ийн 2-р дамжааны 250 оюутан урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгосон.

4

Сувилагч нарын баярыг угтан “Онол практикын бага хурал”-ыг зохион байгуулна.

Онол практикийн бага хурал “Чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор Шүдний эмнэлгүүдийн эмч сувилагч нарын дунд зохиогдож 14 илтгэл тавигдаж, эмч нараас 1-р байранд “Гажиг заслын зэмсэг хэрэглэгчдийн аманд гарах өөрчлөлтийн судалгаа” сэдвээр НАСГЗ-ын тасгийн их эмч Б.Дэлгэржаргал, 2-р байранд “Шүдний эмч, сувилагчдын хурц үзүүртэй багажинд өртсөн байдал, гепатитын тархалт” сэдвээр НАЭ-ний тасгийн их эмч Б.Отгонсайхан, сувилахуйн мэргэжилтнүүдээс 1-р байранд  “Шүдний зураг авахад хэрэглэгдэх хальсанд үнэлгээ өгөх нь” сэдвээр НАМЗ-ын тасгийн рентген техникч Б.Уранбилэг, 2-р байранд “ШЭНЭСТ-ийн НАЭ-ний тасгийн эмч, сувилагчдын ажлын ачаалал, хөдөлмөр хамгаалал” сэдвээр НАЭ-ний тасгийн сувилагч Х.Оюунцэцэг нар тус тус шалгарсан. 1-р эмнэлгийн Эрүү нүүрний тасгийн сувилагч М.Бүрэнцагаан “Жижиг мэс ажилбар хийлгэх үйлчлүүлэгчдийн айдсыг тодорхойлох нь” сэдвээр илтгэл тавьж амжилттай оролцлоо.

ШЭНЭСТ-ийн эмч, сувилагч, нийт ажилчдын дунд мэргэжлийн онцлогыг тусгасан шүлэг, өгүүллэгийн уралдаан зардлагдаж НАСГЗ-ын тасгийн техникчдын “Шүд” шүлэг, НАМЗ-ын тасгийн сувилагч О.Сэрсмаагийн “Миний мэргэжил сайхан” өгүүллэг тус тус шалгарлаа.

5

Чанарын алба, Халдвар хяналтын алба, Сувилгааны алба хамтран дотоодын хяналт шинжилгээг графикын дагуу явуулах

Дотоод хяналтын албанаас анхан шатны бүртгэх маягтын хөтлөлт, эм эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, тээвэрлэлт, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал, халдвар хяналтын аюулгүй байдал, ажилчдын хөдөлмөр хамгааллын аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийсэн байна.

НМХЕГ-аас 2 удаагийн шалгалт ирсэн. Агаар арчдас, ариун материалын шинжилгээнүүд авсан. Ямар нэгэн зөрчил илрээгүй.

Халдвар хамгааллын албанаас төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтыг сар бүр хийж нийт 12 удаа шалгасан. “Гүн шүр” нян судлалын лабораторитой гэрээ байгуулан 144.000 төгрөгөөр 54 арчдас, 11 агаар, 4 ариун материалын  дотоод хяналт шинжилгээг хийлгэсэн. Зөрчил илрээгүй. Халдвар хамгааллын албаны төлөвлөгөөний биелэлт 100%-тай байна.

Төвөөс эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдыг эрүүл мэнд ВС вирусын шинжилгээнд хамруулж 1.687.000 төгрөг зарцуулсан байна.

Ажлын байран дахь сургалтыг төвийн эмч, эмнэлгийн ажилчдад хийгээд зогсохгүй НЭМГ-ын харъяа дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн шүдний кабинетын эмч, сувилагч нарыг хамруулсан “Шүдний эмнэлгийн халдвар хамгааллыг сайжруулах” 1 өдрийн сургалт, ХӨСҮТ, Глобал сантай хамтран СЭМҮХ, ТТАХНЭ, ШЭНЭСТ-ийн 25 сувилагчид “Халдвар хамгааллын ажилтан бэлтгэх” 5 хоногийн сургалтыг зохион байгуулсан. Нийт 9 удаагийн сургалт зохион байгуулсан байна.

Үйлчлэгч нар өдөр тутмын цэвэрлэгээний горимыг ажлын байрны тодорхойлолтонд тусгасан ба цэвэрлэгээний журмыг шинэчилсэн. Их цэвэрлэгээг сар бүрийн сүүлийн 7 хоногийн 5 дахь өдөр хийдэг ба цэвэрлэгээнд бүх эмч, эмнэлгийн ажилтнууд оролцдог.

Төвд S1000 ВК75 автоклабуудад биологийн сорилуудыг хийсэн. Ариутгалын кабинетад багажны хүлээн авалт, бүртгэлийн дэвтэр, ариутгалын чанарын сорилын бүртгэлийн дэвтэр, тоног төхөөрөмжийн бүртгэл, өнгөт цаасны заагуурын хяналтын бүртгэл зэргийг тогтмол хөтөлж хэвшсэн байна.

Чанарын албаны хяналт шалгалтыг сар тутам хийж байна. Эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний стандартыг баримтлан ажиллах, халдвар хамгаалал, эмнэлгийн дэг журам, дотоод халдвар хамгааллыг сайжруулах зорилготойгоор чанарын 2 сарын аяныг зохион байгуулсан. Болзолт уралдааны хугацаанд эмч, сувилагч, техникч нар идэвхи санаачлагатай ажиллаж, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр шинэ санаачилга гарган ажиллаж байна.

6

Хүнээ хөгжүүлэх, идэвхижүүлэх, төлөвшүүлэх, сургалтанд хамруулах. 10-с дээш жил ажилласан эмч, сувилагч нарыг шалгалтанд хамруулж зэргийг ахиулах. Магистрантурын сургалтанд хамруулах.

Төвийн захирал Д.Чухал нь төрийн шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Зэргийн шалгалтанд:

Ахлах зэрэг    - 2 эмч,

Тэргүүлэх       - 1 сувилагч,

Ахлах зэрэг    - 1 рентген техникч, 2 сувилагч тус тус хамгаалсан.

АУ-ны докторт   - 3 хүн,

АУ-ны магистрт - 8 хүн суралцаж байна.

-       Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ШЭНЭСТ-ийн         ҮЭХ-ны дарга Нүүр амнымэс заслын тасгийн их эмч Д.Санжаа нь Макао улсад болох төрийн үйлчилгээний олон улсын байгууллага (PSI)-ын Зүүн азийн зөвлөлдөх хорооны хуралд оролцсон.

-       НАЭ-ний тасгаас 5 эмчийг Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан Олон улсын Эндодонтын холбооны дэлхийн 9-р хуралд оролцуулсан. Шүдний сувгийн эмчилгээний чанар сайжруулж, туршлага солилцох, шинэ эм материалтай танилцан цаашид хамтран ажиллах гэрээ хэлэлцээр боловсруулж байна.

-       Нүүр амнысогог гажиг заслын тасгийн их эмч Б.Дэлгэржаргал нь Солонгос улсын  Сөүл хотын Пак лабораторитой танилцах, сургалт,

-       НАСГЗ-ын тасгийн их эмч Т.Уянгыг Korean Оrthodontic Research Institute-ийн Нүүр амны гажиг заслын 56 дахь удаагийн курст  тус тус оролцуулсан.

-       Нүүр амны согог заслын их эмч Т.Уянга Бүгд Найрамдах Япон улсын Dokkyo medical university сургуулийн эмнэлэгтэй туршлага судалсан.

-       Нүүр амны эмчилгээний их эмч Ж.Даваанямыг Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Үндэсний их сургуулийн шүдний клиникт “Шүдний тулгуур эдийн мэс заслын ба мэс заслын бус эмчилгээний” сургалтанд хамрагдсан.

-       Испани улсын  Барселоно хотноо 21 дэх удаагийн “International conference on oral and maxillofacial surgery” хуралд их эмч П.Одбаясах, Т.Уянга нар оролцсон.

7

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгийн шалгуур үзүүлэлтэд оролцох

Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн шалгуур үзүүлэлтэнд оролцох бэлтгэл хангагдаад байна.

8

Эрүүлийг хамгаалах яам, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1986 оны 48/75 тоот тогтоолыг хавсралт “Стоматологийн поликлиникийн эмч нарын ажлын норм”-ыг шинэчлэх

Нүүр амны эмчийн ажлын нормыг шинэчлэн гаргаж ЭМЯ-ны мэргэжилтэнд саналаа хүргүүлсэн.

9

Эмч, эмнэлгийн ажилчдыг тасралтгүй сургалтанд хамруулах /гадаад, дотоод/

-       ШЭНЭСТөвийн “Эмчийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд нийт 6 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Сүүлийн үеийн эмчилгээ оношлогооны техник технологи, кейс ажиллагаа, шинэлэг мэдээ мэдээллийг солилцон ажиллаж байна.

-       05-р сарын 15-16-нд ММСС, ЭМЯ, ЭМШУИС хамтарсан “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг, эмнэлзүйн удирдамжийн хэрэгжилт” сэдэвт сургалтанд Чанарын албаны дарга Р.Эрдэнэчулуун, Чанарын менежер Б.Дэлгэржаргал нар хамрагдсан.

-       FDI Азийн шүдний холбооны 9-р чуулган Улаанбаатар хотод зохион байгуулагдаж төвийн 14 эмч оролцсон.

-       НЭМГ-аас зохион байгуулсан “Харьцааны ур чадвар” сэдэвт сургалтанд их эмч П.Одбаясах, Л.Янжмаа нар, Онол практикийн хуралтай холбогдуулан судалгааны арга зүйн талаар төвийн эмч, ажилтануудад сургалт зохион байгуулсан.

-       11 сард болсон Өвдөлт намдаах орчин үеийн чиг хандлагасэдэвт сургалтанд төвийн сувилагч нар хамрагдсан.

-       11 сард төв нь сувилахуйн албатай  хамтран хувийн шүдний эмнэлгүүд болон дүүргүүдийн шүдний кабинетийн эмч, шүдний техникч нарт зориулсан  Шүд урлахуйн мастеруудын түүхэн замналсэдэвт сургалтыг  зохион байгуулсан.

-       9-р сард “Төр, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

10

Бүтээлч ажил, шинэ техник технологийг нэвтрүүлэх.

/тасаг бүр 1-ээс доошгүй/

Нүүр амны эмчилгээний тасаг:

-       ОХУ-ын Москва хотын “Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй” эмхтгэлийн 2013 оны 2-дугаар сарын дугаарт Монгол улсын хүн амын  шүдний өвчний тархалтын талаар тойм илтгэл  нийтлүүлсэн.

-       НАЭ-ний тасагт шүлс тусгаарлагч Рабер-дамыг нэвтрүүлж 3 иж бүрдлийг хэрэглэж байна. Ломбо тавилтын чанар сайжирсан.

-       Шүдний ёзоор оройн 1/3-т хугаралтай тохиолдлыг сувгийн эмчилгээ хийж ломбодосон нь үр дүнтэй болж, хэтийн төлөвийг  ажиглаж байна.

-       Суваг хэмжигч Root метр аппаратыг шинээр нэвтрүүлж өдөр тутамд сувгийн  эмчилгээнд хэрэглэж байна.

-       Кальцийн гидроксид сувгийн эмийг суваг хэлбэржиж гүйцээгүй байнгын шүдний суваг ломбодох, сурвалжийн оройн үрэвслийг шимэгдүүлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэж байна.

-       Endobealiiehingматериалыг сувгийн цайруулах эмчилгээнд хэрэглэж байна. НАМЗ-н тасгийн эмч нартай хамтран чиг тавих болон сувгийн орой тайрах мэс ажилбарын өмнөх сувгийн эмчилгээ хийж байна.

-       Хүүхдийн сүүн шүдний металл түр бүрээсийг их эмч Ц.Пүрэвцэрэн нүүр амны согог заслын эмч нартай хамтран шинээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

Нүүр амны мэс заслын тасаг:

-        Дижитал рентген зургын аппаратыг кабинетуудын дотоод сүлжээнд холбон зургаа дамжуулан өгснөөр иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдсэн.

-        Амбулаторын хагалгааны эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж Электрокоагуляцийн аппарат авч ажиллаж байна.

-        Ерөнхий унтуулгын дор шүд авах, өвдөлтгүй шүд эмчлэх аргуудыг ЭТҮ-д нэвтрүүлэх зорилгоор амьсгалын аппарат шинээр авч ашиглаж байна.

-        Эмнэлгээс шалтгаалах халдвараас урьдчилан сэргийлж төвлөрсөн ариутгалын кабинетад Ультрасоник  угаагч аппарат, хатаах шүүгээ

-       НАМЗ-ын тасагт сэхээн амьдруулах иж бүрэн аппаратыг шинээр авсан.

Нүүр амны согог гажиг заслын тасаг:

-       Австрали улсын MRCавагддаг зэмсгийг нүүр амны гажиг заслын эмчилгээ үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн.Энэхүү зэмсгийг нь аль ч насны хүн зүүж болдог ба амны хөндийд эвтэйхэн, харшлын нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай юм.

-       Нүүр амны гажиг заслын  эмчилгээний хугацааг багасгах, амны хөндийн эрүүл ахуйн болон шүд угаах арга аргачлалд зөв хэвшүүлэн сургах, олон нийтэд Шүд эрүү нүүрний гажгийн ерөнхий ойлголтын талаарх сургалт, хичээл зааж эцэг эх болон үйлчлүүлэгч нартай хамтран  ажиллаж байна.

-       Үзлэгийн цомог багажийг 60% шинэчилсэн.

 

11

Ерөнхий унтуулгын дор шүд авах, өвдөлтгүй шүд эмчлэх аргуудыг ЭТҮ-д нэвтрүүлэх

-        Ерөнхий унтуулгын дор шүд авах, өвдөлтгүй шүд эмчлэх аргуудыг ЭТҮ-д нэвтрүүлэх зорилгоор амьсгалын аппарат шинээр авч ашиглаж байна.

 

12

Дижитал рентген аппаратыг дотоод сүлжээнд холбох

Дижитал рентген зургын аппаратыг кабинетуудын дотоод сүлжээнд холбон зургаа дамжуулан өгснөөр иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх нөхцөл бүрдсэн

13

Амбулаторийн хагалгааны нэр төрлийг нэмэгдүүлэх /гоо сайхны хагалгаа/ 

-        Амбулаторын хагалгааны эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж Электрокоагуляцийн аппарат авч ажиллаж байна.

 

14

Нүүр амны эмчилгээний тасгийн эмч нарын иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулж “Рабер-дам”-ыг нэвтрүүлэх

НАЭ-ний тасагт Рабер-дамыг нэвтрүүлж 3 иж бүрдлийг эхний ээлжинд аваад байна. Перфект эмнэлгийн Г.Оюунцэцэг эмчээр Рабер-дамыг аманд байрлуулах талаар сургалт зохион байгуулсан.

15

Тагнайн хорт хавдрын улмаас үүссэн согогийг нөхөн сэргээх зорилгоор саматопротезийг хийх аргыг тасгийн техникч нарт зааж сургах

Нүүр амны согог заслын тасгийн их эмч Л.Өнөржаргал саматопротезийг хийх аргыг зааж  5 шүдний техникч нарт сургалт явуулсан байна.

16

MRC гажиг заслын зэмсгийг нэвтрүүлэх, хэрэглэх 

-       Австрали улсын MRCавагддаг зэмсгийг нүүр амны гажиг заслын эмчилгээ үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн.Энэхүү зэмсгийг нь аль ч насны хүн зүүж болдог ба амны хөндийд эвтэйхэн, харшлын нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай юм.

 

17

“Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхдэд хамар түүшийн чиглүүлэгч хэрэглэсэн үр дүн” сэдэвт судалгааны ажил хийх

НАСГЗ-ын тасгийн эрхлэгч, их эмч Т.Уянга нь “Уруул тагнайн төрөлхийн нэг талын сэтэрхий эмгэгтэй хүүхдэд хамар-түүшийн чиглүүлэгч хэрэглэсэн үр дүн” сэдвээр судалгааны ажлыг хийх зөвшөөрлийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Хүүхдийн эмнэлгээс аваад судалгааны ажил эхлээд байна.

Зорилго нь:

1. ХТЧ зэмсэг зүүсэн хүүхдийн хамрын өндөр, хамрын унжсан мөгөөрс, түүшийн сэртэнгийн зайг хэмжих.

2.ХТЧ зэмсэг зүүгээгүй хүүхдийн хамрын өндөр, хамрын унжсан мөгөөрс, түүшийн сэртэнгийн зайг хэмжих

3.ХЧТ зүүсэн зүүгээгүй хүүхдүүдийг харьцуулан судлах.

18

Нийт үзлэгийн багажны цомогийг шинэчлэлт хийх 60%

-       Үзлэгийн цомог багажийг 60% шинэчилсэн.

 

19

Төвийн эмч, сувилагч нарыг гепатит BC вирусын шинжилгээнд бүрэн хамруулж шаардлагатай хүмүүсийг вакцинд хамруулна.

Жил бүр эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдыг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж 1 удаагийн төлбөрийг байгууллагаас гарган зохион байгуулдаг. Төвөөс эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдыг эрүүл мэнд ВС вирусын шинжилгээнд хамруулж 1.687.000 төгрөг зарцуулсан байна.

20

НМХГ-ын төв лабораторитой гэрээ байгуулан нян судлал эмгэг зүйн шинжилгээнд хамруулах

НМХГ-ын төв лабораторитой харилцан тохиролцож хамтран ажиллаж байна. 2013 онд агаарын болон арчдасын шинжилгээг 2 удаа хийлгэж “Эмнэлгийн дотоод халдвар”MNS 548452005 стандартын шаардлагыг хангаж, нянгийн бохирдолгүй гарсан. Шинжилгээнд 170,000 төгрөгийн зардлыг байгууллага төлсөн байна. Халдвар хамгааллын албанаас төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтыг сар бүр хийж нийт 12 удаа шалгасан. “Гүн шүр” нян судлалын лабораторитой гэрээ байгуулан 144.000 төгрөгөөр 54 арчдас, 11 агаар, 4 ариун материалын  дотоод хяналт шинжилгээг хийлгэсэн. Зөрчил илрээгүй. Халдвар хамгааллын албаны төлөвлөгөөний биелэлт 100%-тай байна.

 

21

Эмч, эмнэлгийн ажилчдын нян, вирус, шимэгч тээгч илрүүлэх шинжилгээг жилд 2 удаа нэгдсэн журмаар нийт ажилчдыг хамруулан, нэг удаагийн шинжилгээний төлбөрийг байгууллагаас төлөх.

2013 оны эхний хагас жилийн байдлаар нийт 57 ажилчдыг нян, вирус, шимэгч тээгч илрүүлэх шинжилгээнд хамруулж нийт 513.000 төгрөгийн шинжилгээний төлбөрийг байгууллагаас төлсөн байна.

22

Нийтийн биеийн тамирыг дэмжиж спортын тэмцээнүүдийг зохион байгуулах /Шатар, даам, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, бусад/

Идэвхитэй хөдөлгөөн, стресс тайлах, архи, тамхины хор уршгийн талаар үндэсний хэмжээний сургалт мэдээллийн төлөвлөгөөт ажил зохион байгуулах ажлын хүрээнд:

НЭМГ-ын даргын А/62-р тушаалын дагууЭрүүл байхын үндэс -Таны оролцоо чухалсэдэвт сарын аяныг 2013 оны 05 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын      06-ны хооронд зохион байгуулж ЭМБ-уудын спортын аварга шалгаруулах             таван төрөлт тэмцээн болж өнгөрсөн.

Тус тэмцээний Бильярдын төрөлд ЗСАА-н тасгийн жижүүр Пүрэвжав,        НАСГЗ-ын тасгийн сувилагч Л.Отгонбаяр нар оролцож Л.Отгонбаяр 2-р байр эзэлж мөнгөн медаль авсан. Бусад 4 төрөлд багаараа амжилттай оролцсон.

Нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор эмч, ажилчдын идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж хөдөлгөөний хомсдлоос сэргийлж илүүдэл жинг багасгах, зөв амьдралын хэв маягт хэвшүүлж тасаг бүр хамрагдах тэмцээний удирдамж гарган жилийн турш 10 төрлийн тэмцээн төлөвлөж амжилттай зохион байгуулагдсан.

Төвийн ҮЭХ-оос “Цэцээ гүн”-ий оргилд гарах явган аялал, Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт газраар аялах аялалыг зохион байгуулсан.

 

 

 

 

ХЯНАСАН:

ШЭНЭСТ-ИЙН ЗАХИРАЛ                                                           Д.ЧУХАЛ

 

БОЛОВСРУУЛСАН:

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга                                         Р.ЭРДЭНЭЧУЛУУН

 

 

 

Get connected with Us

Мэдээллийг шуурхай авахыг хүсвэл

Санал болгох

Style Setting

Fonts

Layouts

Direction

Template Widths

px  %

px  %