Бидний тухай

Манай байгууллагын сайтад хандаж буй та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Нийслэлийн Шүд, Эрүү Нүүрний Төв нь Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал/ чиглэлээр цогц тусламж үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Түүнчлэн сүүлийн үеийн ололт, дэвшилтэт арга технологийг нэвтрүүлж, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон оношлогоо эмчилгээ, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой анхааран үйлчилж ажиллана.

             Манай байгууллага үйлчлүүлэгчдэд хөнгөн, шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэх зорилготой ажиллаж байна. Байгууллагын хамт олондоо болон үйлчлүүлэгч та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

НШЭНТөвийн захирал Л.Хэнтий

АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх эмч

Бидний эрхэм зорилго

Урьдчилан сэргийлэлт
Найдвартай халдвар хамгаалал
Чанартай эмчилгээ
Шуурхай үйлчилгээ

Бидний алсын хараа

Шүд эрүүл бол бие эрүүл

Түүхэн замнал

ШЭНЭСТөвийн танилцуулга

Тус эмнэлэг нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1986 оны Стоматологийн поликлиник байгуулах тухай 14 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамны сайд, Улаанбаатар хотын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн / 48/75 / хамтарсан тушаал, тогтоолоор Стоматологийн Төв Поликлиник нэртэйгээр шүдний эмнэлэг, оношлогоо, эрдэм шинжилгээний, сургалтын нэгдсэн төв болон зохион байгуулагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 1997 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 11 дугаар тушаалаар “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/97 дугаар тушаалаар “Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв” болон өөрчлөгдөж төвийн дүрэм орон тоо нь шинээр батлагдан гарч,
⦁ Нүүр амны эмчилгээ,
⦁ Нүүр амны мэс засал,
⦁ Нүүр амны согог гажиг засал,
⦁ Захиргаа,
⦁ Урьдчилан сэргийлэх гэсэн 5 үндсэн нэгжтэйгээр нийт 14 кабинетад үзлэг эмчилгээ хийж үйл ажиллагаа нь өргөжсөн юм.

НЭГ. ЗОРИЛТ

⦁ Шударга өрсөлдөөн, өргөн сонголтонд суурилсан, мэргэшсэн туршлагатай баг болон эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжийг иргэдэд олгох;
⦁ Шүд, эрүү нүүрний эмгэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, хянах, зөвлөх;
⦁ Дээрхи өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэх сургалт явуулах;
⦁ Монгол улсын үндэсний мэргэжлийн байгууллагууд болох ЭМШУИС-ийн НАСС, нягт холбоотой ажиллаж, харилцан туршлага судлах, судалгаа шинжилгээний ажил хамтран хийх;
⦁ Гадаад орнуудын ижил төстэй эрүүл мэндийн байгууллагатай түншийн харьцаа тогтоож, идэвхтэй хамтран ажиллах;
⦁ Ирээдүйдээ үйл ажиллагаагаа өргөтгөн, эмч эмнэлгийн мэргэжилтний тоог нэмж, үйлчилгээний хүрээг тэлж, ажлын байр нэмэгдүүлж үйлчлүүлэгч, хувь хүмүүсийг сургах, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх;
⦁ Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээг олон улсын стандартын түвшинд тогтвортой хадгалах.


ХОЁР. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

⦁ Хүн амын амны хөндийн өвчин эмгэг, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар үзлэг хийж, оношлон эмчилж зөвөлгөө өгөх
⦁ Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай, Эмийн тухай хуулиуд болон эрүүл мэндийн холбогдолтой бусад хууль тогтоомжийг удирдлага болгон хэрэгжүүлэх
⦁ Мэргэжлийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхдээ оношилгоо эмчилгээнд мөрдөгдөж буй улсын стандартыг баримтлахын зэрэгцээ шинжлэх ухааны шинэлэг нээлт ололтуудыг өөрийн эмчилгээнд нэвтрүүлэх

ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА

⦁ Амны хөндийн өвчлөлийг өндөр түвшинд оношлох, эмчлэх, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргыг зааж сургах, зөвөлгөө өгөх
⦁ Эмчилгээний төлөвлөгөө гаргах, урт хугацааны хяналт
⦁ Ажлын байрны цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийх
⦁ Өвчтөний түүх хөтлөх, тооцоо хийх
⦁ Судалгаа, сургалтын ажил хийх


ДӨРӨВ. ҮҮРЭГ

⦁ Мэргэжлийн чиглэлээр улсын стандартыг баримтлахын зэрэгцээ шинжлэх ухааны болон олон улсын практик ач холбогдолтой, дэвшилтэт шинэлэг арга туршлагуудыг нэвтрүүлнэ
⦁ Эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж, холбогдох газруудад өгнө
⦁ Ариун цэвэр, эрүүл ахуйн антисептик, асептикийн дүрмийг чанд баримтлан ажиллана
⦁ Ажлын байрны эмх цэгц, ариун цэврийн жишээч байдлыг хангана
⦁ Эмч эмнэлгийн ажилтны мэргэжлийн мэргэжил, ёс зүйн үүргийг дагаж биелүүлнэ
⦁ Татвар болон бусад төлбөрийн тухай бүрт хийнэ

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ЭМГЭГ СУДЛАЛЫН ТӨВИЙН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Төвийн бүтэц

• Шүдний үзлэг, оношлогоо, эмчилгээ,
• Эрүү нүүрний мэс засал, жижиг мэс ажилбар,
• Нүүр амны согог засал,
• Гажигзасал,
• Нөхөн сэргээх эмчилгээ гэсэн бүтэцтэй эсвэл аль нэг чиглэлээр нь дагнасан үйлчилгээг үзүүлж болно. Төв нь өөрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд дараах нэгжтэй байна.
Үүнд:
• Өвчтөн хүлээн авах хэсэг
• Үзлэгийн хэсэг
• Хиймэл шүдний өрөө (гажиг, согог заслын зэмсэг хийдэг)
• Хагалгааны хэсэг (эрүү нүүрний мэс засал хийдэг)
• Рентген оношлогооны өрөө
• Нөхөн сэргээх заслын өрөө
• Ариутгалын хэсэг
• Ажилчдын амрах хэсэгтэй байна.


Ажлын төлөвлөгөө, хөтөлбөр

Төв нь үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөртэй байна.


Төвийн статистикийн мэдээлэл

Үйл ажиллагааны түвшинд хөтлөгдвөл зохих маягтуудыг батлагдсан тушаал зааврын дагуу бүрэн хөтөлнө.


Тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж, багаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа

Тоног, төхөөрөмжийн инженер нь багаж, тоног төхөөрөмж хэвийн ажиллагааг хангаж ажиллана. Засварын мэргэжсэн байгууллагатай гэрээ байгуулж, нарийн мэргэжпийн засвар үйлчилгээний мэргэжилтэн шаардлагатай үед гэрээний дагуу ажиллуулна.
Гэмтэлтэй аппарат багаж хэрэгслийг эмчилгээнд хэрэглэхийг хориглоно.
Төвийн багаж тоног төхөөрөмжийн техникийн паспортонд ашиглалт, үзлэг тохиргоо, засвар үйлчилгээ хийсэн тухай тэмдэглэл хөтөлнө.
Төв нь “В” хавсралтад заасан зайлшгүй шаардлагатай техник, багаж хэрэгслэлээр хангагдсан байна.


Орчны эрүүл ахуйн шаардлага

Гадаад орчны агаарын бохирдлыг багасгах зорилгоор ногоон байгууламжтай байна.
Үйлчлүүлэгчид зориулсан автозогсоолтой байна.


Байгууламжид тавих шаардлага

Нэг суудалтай шүдний эмчийн кабинет 14 м2 талбайтай байна. (Суудлын тоогоор 5 м2 талбай нэмэгдэнэ)
Өрөө тус бүрт гар угаалтуурыг байрлуулна.
Зөв урсгалтай байна.

Хиймэл шүдний өрөө 1 техникчтэй бол 10 м2, нэмэлт техникч тус бүрт 4 м2 талбайтай байна.
Үйлчилгээний хэсэг тус бүрт зориулалтын ариун цэврийн өрөөтэй байна.
Өрөө тасалгааны эрүүл ахуйн нөхцөл хангасан, агааржуулалт сайтай, 20-иос 25 хэмээс доошгүй дулаантай байна.
Эмчилгээ үйлчилгээний үндсэн өрөө, хонгилыг байгалийн болон ердийн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөнө.
Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих шаардлага

Ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага

Ажлын байр нь үйл ажиллагааны хэсгүүдийн зааг, байршлыг харуулсан хаяг, тэмдэгтэй байна.
Ажлын байр бүрийг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон зарим химийн бодистой ажиллахад шаардагдах аюулгүй ажиллагааны дүрэм, санамжаар хангана.
Багаж, тоног төхөөрөмжийг ариутгах, угааж цэвэрлэх ажлыг технологи зааврын дагуу зориулалтын тусгай сав, төхөөрөмжүүдэд гүйцэтгэнэ.
Цахилгаан тоног төхөөрөмжүүд нь зургийн дагуу угсрагдсан, аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлага хангасан байна.
Цацраг идэвхит бодис, ионжуулагч цацрагийн үүсгүүртэй харьцан ажилладаг ажилтнууд цацрагийн хяналтын эрүүл ахуйн дүрэм, МЫЗ 12,05,051:1991 стандартын шаардлага, бусад заавар журмыг баримтлан ажиллана.
Ажлын байрны бичил цаг уурын эрүүл ахуйн хэмжээ МЫЗ 12 013:1991 стандартын шаардлагын хангасан байна.
Үйлчилгээний өрөө нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.


Галын аюул болон гамшгийн үед авах арга хэмжээ

Болзошгүй гэнэтийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ба бүдүүвч зургийг нийтэд харагдахаар байрлуулна.
Гал унтраах хэрэгслэлээр хангагдсан байна.


Эмнэлгийн мэргэжилтэн ажилтанд тавих эрүүл ахуйн шаардлага

Эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдад зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас солих, хооллох, усанд орох өрөөтэй байна.
Ажилтан нь тухайн ажил мэргэжлийн онцлогт тохирсон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн 2-оос доошгүй ээлжийн ажлын хувцас, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг (халаад, малгай, бээлий, маск) хэрэглэнэ.
Ажпын хувцас, хамгаадах хэрэгслийг шаардлагын дагуу угааж ариутган хэрэглэнэ.
Эмнэлгийн мэргэжилтэнд олгох ажлын хувцас, хамгаалах хэрэгслийг “Г” хавсралтанд заав.
Ажлын байр, үйлчлүүлэгдчийн хүлээлгийн өрөө нь тав тухтай, цэвэрлэх, ариутгах боломжтой, чанартай материалаар хийсэн тоног төхөөрөмжтэй байна.


Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан суудлын тоо

Шүдний эмчилгээний зориулал гын суудлын тоо 20 буюу түүнээс цөөн бол 1 суудал 20- иос олон бол нийт суудлын 5 % нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай суудал байрлуулсан байна.


Халдвараас сэргийлэх, дэмжих удирдлага

Эрүүл ахуйн дэглэм, халдвараас сэргийлэх шаардлагыг баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
Тусламж үйлчилгээнд нэг удаагийн зүү тариур, багаж, хэрэгсэл, улсын бүртгэлд бүртгэгдсэн баталгаат ариутгал халдваргүйтгэлийн бодис хэрэглэнэ.
Хэрэглэсэн нэг удаагийн зүу, тариур, хэрэгслийг холбогдох журмын дагуу цуглуулан, тусгай хог хаягдал устгах зөвшөөрөл бүхий байгууллагатай гэрээ хийи. хүлээлгэн өгнө.
Эмнэлгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн багаж, хэрэгсэл, материалыг зөв урсгал бүхий шаардлага хангасан ариутгалын хэсэгт ариутгана.
Ариутгалын чанарт дотоодын хяналтыг тогтмол тавина.
Ариутгал хийсэн тухай бүртгэлийг тогтмол хөтөлнө.
Бохир, цэвэр материал хадгалах хэсгүүд нь тусдаа байх ба хадгалах шүүгээ савтай байна.